Яагаад манай платформыг сонгох вэ?

Захиалга өгсөн даруйд хамгийн ойр хүргэгч тантай холбогдож, богино хугацаанд хүргэлтийг гүйцэтгэнэ.

Шууд хүргэлт

Илгээмжийг дамжлага, агуулах багатайгаар аль болох шууд хүргэнэ. Хугацаа хэмнэнэ.

Хаалганаас хаалганд

Илгээгч болон хүлээн авагч аль аль нь өөрөө явах шаардлагагүй — хаалган дээрээс нь авна, хүргэнэ.

Хурдтай үйлчилгээ

Яаралтай хүргэлт (same-day, express) хийх боломжтой.

Хяналт

Илгээмжийн байршлыг бодит цаг дээр хянах боломжтой (апп, SMS, вэбээр).

Аюулгүй байдал

Эвдрэл, алдагдлаас хамгаалах стандарт (сав баглаа, даатгал)

Найдвартай байдал

Хүлээн авагчийн гар дээр баталгаажуулалт (гарын үсэг, код) хийж өгнө..

Түгээмэл асуулт

Захиалга өгсөн даруйд хамгийн ойр хүргэгч холбогдож, богино хугацаанд хүргэлтийг гүйцэтгэнэ.

Апп руу нэвтэрсний дараа “Захиалга үүсгэх” хэсэгт орж дараах мэдээллийг оруулна: - Ачих хаяг - Хүргэх хаяг - Хүргэгчийн төрөл - Хүргэлтийн төрөл Дараа нь захиалгаа илгээх боломжтой.

Хүргэлтийн үнэ нь дараах хүчин зүйлсээс хамаарч автоматаар тооцогдоно: - Ачих болон хүргэх байршлын хоорондох зай - Хүргэлтийн төрөл (явган, дугуй/мопед, машин) - Үйлчилгээний төрөл (энгийн, шуурхай, хуваарьт)

Хэрэв хүргэгч захиалгыг хараахан хүлээж аваагүй бол захиалгын дэлгэц дээрх “Цуцлах” товчийг дарж цуцлах боломжтой. Хүргэгч захиалгыг хүлээж авсан тохиолдолд цуцлах боломж хязгаарлагдаж, цуцлалтын төлбөр тооцогдож болно.

Захиалгыг хүргэгч хүлээж авсны дараа захиалгын дэлгэц дээр хүргэгчийн нэр болон утасны дугаар харагдана. Та шууд холбогдох боломжтой.

Таны идэвхтэй захиалга “Миний захиалга” хэсэгт харагдана. Мөн хүргэгчийн байршил болон хүргэлтийн явцыг газрын зураг дээр хянах боломжтой.

Та дараах төлбөрийн хэлбэрүүдээс сонгож болно: - Аппын хэтэвч - Бүх төрлийн банкны QPay - Social Pay - WeChat Pay - Олон улсын карт

Апп нь дараах сонголтуудыг агуулна: - Allow Once Нэг удаа зөвшөөрөх - Allow While Using App Зөвхөн аппыг ашиглах үед асаах - Don’t Allow – Зөвшөөрөхгүй. Хэрэв байршлыг зөвшөөрөхгүй бол апп таны байршлыг тодорхойлж чадахгүй тул захиалга үүсгэх боломж хязгаарлагдаж болно.

Хэтэвчний ПИН код нь таны апп доторх төлбөрийг хамгаалах 4 оронтой нууц код юм.

Тийм. Та “Хадгалсан хаягууд” хэсэгт гэр, ажил зэрэг байнга ашигладаг хаягаа хадгалж, дараагийн захиалгад хурдан сонгох боломжтой.

Хүргэлтийн хугацаа нь зай, замын нөхцөл болон хүргэлтийн төрлөөс хамаарна. Шуурхай хүргэлтийн үед илүү богино хугацаанд хүргэгдэнэ.

Хэрэв хүргэлттэй холбоотой асуудал гарсан бол “Гомдол, санал” хэсгээр дамжуулан мэдээлэл илгээх боломжтой.

Та “Захиалгын түүх” хэсгээс тухайн захиалгаа сонгон үнэлгээ болон санал хүсэлт өгөх боломжтой. Захиалга дууссанаас хойш 1 цагийн дотор үнэлгээ өгөх боломжтой бөгөөд түүнээс хойш үнэлгээ өгөх боломжгүй.

Та “Лавлах” хэсгээр дамжуулан бидэнтэй холбогдох боломжтой.